Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Онцлох мэдээ

  |     |  
“ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
“ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2010оны 63 дугаар зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийгБүх нийтээр мод тарих үндэсний өдөрхэмээн зарласан, Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31,1-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга бүх нийтээр мод тарих сарын ажлыг жил бүр зохион байгуулж, 16 насанд хүрсэн иргэн бүр нэг, аж ахуйн нэгж байгууллага таваас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана” гэсэн заалтыг үндэслэн  энэ өдөр/2018 оны 10 сарын 13-ний өдрийн бямба гараг/ өнөөдөр тохиож байна
Энэ өдөр Шивээ овоо” ХК-ийн зүгээс байгаль хамгаалах, мод тарих үйлст уриалах, экологийн боловсрол олгох, мод тарих технологийн зааварчилгаа, зөвлөгөө зэргээр хангаж хэсэг нэгжүүдийн удирдлагуудтай хамтарч Сухай /70*13000= 910000 төгрөг/, Улиас /40*8000=320000төгрөг/, монос /70*15000=1050000 төгрөг/, Хайлаас /70*5000=350000төгрөг /   зэрэг нийт 250 ширхэг буюу 2,6 сая төгрөгийн модыг Шивээговь сумын уурхайчдын орон сууцнуудын хооронд болон зам дагуух моднуудыг нөхөн сэргээх, шинээр суулгах ажлыг хийлээ.

Шивээ овоо” ХК-ийн хэсэг нэгжүүдээс оролцсон нийт

ажилчиддаа баярласан талархсанаа илэрхийлье.

  

  

 

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)