Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Техникийн бодлогын хэлтэс

  |     |  
Техникийн бодлогын хэлтсийн танилцуулга
2014/09/25

           Техник бодлогын хэлтэс нь ТБХ-ийн дарга /ерөнхий механик/, Ерөнхий цахилгаанчин, Тээврийн тоног төхөөрөмж хариуцсан механик, Уулын тоног төхөөрөмж хариуцсан механик, Барилгын инженер, Техник ашиглалтын инженер, Техник ашиглалтын тоо бүртгэгч бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Манай хэлтсийн үе үеийн механикуудын түүхэн замнал:

Ø  Анхны механик Базарсад               1991-1992 он              механик

Ø  Жахаан                                              1992-1993 он              механик

Ø  Ч.Мөнхбаатар                                  1993-1994 он              ерөнхий механик

Ø  Ч.Бадарчин                                       1994-1996 он              ерөнхий механик

Ø  Н.Батсүх                                           1996-1997 он              ерөнхий механик

Ø  Х.Хүдэрчулуун                                 1998-2000 он              ТБХ-ийн дарга /ер.механик/

Ø  А.Ганболд                                         2000-2002 он              ТБХ-ийн дарга /ер.механик/

Ø  Ж.Хаянхярваа                                  2002-2011 он              ТБХ-ийн дарга /ер.механик/

Ø  Б.Гансүх                                            2011-2012 он              ТБХ-ийн дарга /ер.механик/

Ø  Л.Гэрэл                                             2013 оноос одоог хүртэл

2000 оноос хойш Технологи бодлогын хэлтэс болж техник, тоног төхөөрөмжүүдийн тасралтгүй найдвартай ажиллагаа, тэдгээрийн засвар үйлчилгээ, ашиглалт, төлөвлөгөөг боловсруулж, тухайн тоног төхөөрөмжүүдийг хариуцсан механикуудтай болж, ажлын үзүүлэлт чанар дээшилсэн.

1997 онд Япон улсын засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн төслийн хүрээнд Комацу үйлдвэрийн технологийн HD-405маркийн 40 тн-ын автосамосвал 16, РС-200, РС-400 гидроэкскаватор 1, GD-825 маркын автогрейдер 2, WA-600 авто ачигч 1, WD-600 авто түрэгч 1, D-155 маркийн бульдозерь 2 зэрэг техникүүдийн шинэчлэл хийж, төслийн хүчин чадлаарай /2 сая тн нүүрс борлуулах/ ажиллах боломжтой болсон.

Уг төслөөр 2002 онд техникүүдийн засвар үйлчилгээ хийх иж бүрэн тоног төхөөрөмжтэй засварын газар, 16 машины автограш, 110/6 кВ-ын дэд станц, 2 сая тонны хүчин чадалтай нүүрс бутлан борлуулах технологи дамжлага байгуулагдсан.

2002 онд ОХУ-ынУрал-Маш үйлдвэрийн мэргэлжилтэнгүүдтэй хамтран алхагч ЭШ-25/90 экскаваторын угсралт монтажийн ажлыг амжилттай хийж 2003 оны 8-р сард ашиглалтанд оруулж, тээвэргүй хөрс хуулалтын ажил эхэлсэн.

     2010 онд өөрийн хөрөнгө оруулалтаар нүүрсний чанарыг сайжруулах мөн тээврэлэлтийн зардал бууруулах зорилгоор тус уурхайд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг юм.  Хатаах үйлдвэрийг ашиглалтанд оруулж жилд 1,0 сая тн нүүрс хатаан тээвэрлэн борлуулах зорилт тавин туршин ажиллаж байна. Нүүрс хатаах үйлдвэр конвейерийн иж бүрдэл нь цагт 400 тонн/цагийн бүтээлтэй 2,1 км урт нүүрс тээвэрлэх тээврийн конвейерийн систем, 1 цагт тус бүр нь  100 тонн/цагийн бүтээлтэй нүүрс хатаах 2 барабан, 0-300 мм хүртэл бутармаг болгож бутлах бутлуурын тоног төхөөрөмж, дамжуулах барилга байгууламж зэргээс бүрдэх үйлдвэр юм .

      2013 онд тээвэртэй хөрсөнд Хятад улсын 40 тн-ын SHAGMANмаркийн автосамосвал 5, ОХУ-ын 5 м3-ын шанагатай ПК-65 маркын автоачигч зэргийг худалдан авч техникийн шинэчлэлт хийсэн.

Мөн тээвэргүй хөрсний ажлыг гүйцэтгэхээр ЭШ-11/70 алхагч экскаваторыг 2013 онд худалдан авч, 2014 оны 3-р сараас  угсралт, монтажийн ажлыг өөрсдийн хүн хүчээр хийж, 8-р сард ашиглалтанд оруулахаар зорилт тавин ажиллаж байна.

            ХЭЛТСИЙН ЗОРИЛГО

            компанийн машин техник, тоног төхөөрөмжийн үзлэг үйлчилгээ, засвар, ашиглалтын байдалд хяналт тавих, тэдгээрийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, ашиглалтыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, техник ашиглалтын бүртгэл хөтлөх, судалгаа хийх, дүгнэлт гаргах, техникийн талаар баримтлах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, үйлдвэрлэлд тэргүүний дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах зэрэг компанийн техникийн удирдлагыг хэрэгжүүлэх хэлтэс юм.

            ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛГААНЫ ЧИГЛЭЛ

1.Компанийн хэмжээнд техникийн талаар баримтлах бодлогыг боловсруулах, энэ талаар шаардлагатай баримт бичиг, журам зааврыг боловсруулан батлуулах, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавьж ажиллах.

2.Уул тээврийн машин механизм, цахилгаан болон бусад тоног төхөөрөмжийн үзлэг үйлчилгээ, засварын ажил, ашиглалтын байдалд хяналт тавьж тэдгээрийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, техникийн болон хүчин чадлын ашиглалтын үзүүлэлтийг сайжруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх.

3.Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, ажлын ба нийгэм ахуйн барилга байгууламжуудыг цахилгаан дулааны эрчим хүч, хэрэглээний ус болон холбоо харилцаа, мэдээллийн технологийн үйлчилгээгээр хэвийн найдвартай хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, тэдгээрийн зарцуулалт ба хэрэглээнд хяналт тавих, үргүй зардлыг багасгах арга хэмжээ, хэмнэлтийн горимыг тодорхойлон хэрэгжүүлэх.

4.Уул тээврийн машин механизм, эрчим хүчний болон бусад тоног төхөөрөмж, барилга байгууламжийн сар, улирал, жилийн засварын ажлын хэмжээ ба графикийг батлан мөрдүүлэх, засварын ажлын явц чанарт хяналт тавих, тэдгээрийн их засвартай холбоотой ажлыг зохион байгуулах.

5.Машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд хяналт тавьж гарсан зөрчлүүдийг арилгах, осол аваарь, эвдрэл саатал, сул зогсолтын шалтгааныг судлан тогтоох, цаашид авах арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих.

3.6 Үйлдвэрлэлд тэргүүний дэвшилтэт техник технологи, ШБАЗ нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийх, энэ талаар гарсан санал санаачлагыг дэмжин холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

7.Машин техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын тоо бүртгэлийг хөтөлж, мэдээ тайланг тогтоосон хугацаанд нь гаргаж холбогдох газруудад явуулах, судалгаа хийх, сэлбэг хэрэгсэл, материалын захиалгыг хянах, зарцуулалтанд хяналт тавих, норм үнэлгээ боловсруулан батлуулах, мөрдүүлэх.

8.Компанийн хэмжээнд ашиглагдаж буй мэдээллийн технологийн сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, үзлэг үйлчилгээнд хяналт тавих, мэдээллийн санг бүрдүүлэх, боловсронгуй  болгох, найдвартай тасралтгүй ажиллагааг хангах.

9.Нийлүүлэгдэж байгаа машин тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг хүлээн авах, ашиглалтанд оруулах, ашиглалтын хугацаа дууссаныг актлаж үндсэн хөрөнгөнөөс хасах шийдвэр гаргахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэх, санал гарган шийдвэрлүүлэх.

10.Мэргэжлийн чиглэлээр ажиллагсад, ИТА-уудын дунд сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх, техникийн ажилтнуудын зөвлөлгөөнийг улирал бүр хийж хэлтсийн ажлын тайланг Захирлын зөвлөлийн хуралд оруулан хэлэлцүүлэх.