Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Худалдаа хангамжийн хэлтэс

  |     |  
Худалдаа, хангамжийн хэлтсийн танилцуулга
2014/09/25

Худалдаа, хангамжийн түүхэн замналаас

1990 онд ЭХУУҮГ-н яамны сайдын 11-р тушаалаар Шивээ-Овоогын уурхай байгуулах шийдвэр гарчээ. Уурхай байгуулагчдахтай холбогдон бүтэц зохион байгуулалт хийж үндсэн 4 хэсэгтэй болсны нэг нь Аж ахуйн хэсэг бөгөөд 9 хүнтэй үйл ажиллагаагаа эхлэж байжээ.  Энэ нь одоогын манай хэлтсийн үндэс болсон.

1992 онд Хангамж аж ахуй үйлчилгээний Хэсэг нэртэй болж анхны даргаар нь МУ-н тэргүүний уурхайчин Ч.Жамъяадорж ажиллаж хэлтсийн харъяанд Аж Ахуй, Үйлчилгээний хэсэг, Барилга орон сууцны хэсэг, ШТС гэсэн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байв. Энэ үеийн уурхайн тохилог Зочид буудал, Хэрэглэ дэлгүүр байгуулагдаж ирсэн зочид гийчидэд тав тухтай үйлчилгээ үзүүлж, уурхайчидаа хэрэгцээт бараа материалаар хангаж ирсэн.

1995 онд Аж Ахуй Үйлчилгээний Хэлтэс нэртэйгээр Барилга, орон сууц үйлчилгээний хэсэг, Нийтийн ахуйн үйлчилгээний хэсэг  гэсэн нэгжтэй ажиллаж Ч.Жамъяндоржоор даргалуулж байсан бөгөөд 1994 оноос эхлэн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрыг шинээр нээж  хэлтсийн харъяанд оруулж даргаар нь С.Дүгэрсүрэнг томилж байжээ.

1998 онд Хангамж Аж Ахуй Үйлчилгээний Хэлтэс нэртэй болж Барилга, орон сууц үйлчилгээний хэсэг, Нийтийн ахуйн үйлчилгээний хэсэг, УБТГ гэсэн 3  нэгжтэй ажиллаж Б.Гансүхээр удирдуулж байсан.

2000 онд Нийгэм Хангамжийн хэлтэс нэртэйгээр Барилга, орон сууц үйлчилгээний хэсэг, Нийтийн ахуйн үйлчилгээний хэсэг, Шатахуун түгээх станц, УБТГ гэсэн 4 нэгжтэй 26 ажилчидтай уурхайн тасралтгүй үйл ажиллагаанд оролцож байв.

2004 онд Худалдаа Аж Ахуй Үйлчилгээний Хэлтэс болон дотроо УБТГ, Барилга орон сууц, Аж ахуйн хэсэг, Агуулах консерваци, ШТС гэсэн нэгжүүдтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлжээ.

2011 онд Худалдаа Хангамжийн Хэлтэс болж даргаар нь Г. Нэргүй томилогдон ажиллажээ. Энэ үед хэлтсийн харъяанд байсан Аж ахуй болон Барилга орон сууцны  хэсэг  нь Шивээ сервис ХК –нд, харъяалагдах болсон бөгөөд хэлтсийн харъяанд УБТГ, ШТС, Агуулах консерваци гэсэн нэгжүүд үлдсэн.

2012 оноос Зөөврийн ШТС-г ажилд оруулсан бөгөөд ингэснээр жилдээ уурхайд дунджаар 70000 л буюу 122 сая гаруй төгрөгний хэмнэлтийг гаргаж байна.

2013 оны 5 сараас хэлтсийн даргаар Ж.Баяржаргал, 2014 оны 5 сараас хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Энхбаяр, 2014 оны 7 сараас хэлтсийн даргаар Д.Эрдэнэбат ажиллаж байна.

Одоо манай хэлтэс нь  нийт 16 ажиллагсадтай бөгөөд үүнээс дээд боловсролтой 8, тусгай дунд боловсролтой 8 хүн байна.


Манай хэлтсийн зорилго нь Үйлдвэрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай сэлбэг, бараа материалыг захиалгын дагуу түргэн шуурхай бэлтгэн нийлүүлэх, хадгалан хамгаалах, ажлыг хууль журмын дагуу  гүйцэтгэх юм

ХУРДАН ХАРИУЦЛАГАТАЙ ХАНГАМЖ гэсэн уриатай ажиллаж байна.

УБТГазар нь 1994 онд байгуулагдсан бөгөөд, даргаар С.Дүгэрсүрэн, Б.Очиржанцан, Л.Жигээ, О.Мөнхтөр, Б.Төмөрбат нар ажиллаж байсан. Одоо тус төлөөлөгчийн газар нь Улаанбаатар хотод компанийг төлөөлөн харилцагч байгуулгуудтай харилцан шаардлагатай сэлбэг, бараа материалыг түргэн шуурхай нийлүүлж, компаний зочид төлөөлөгчидөд бүх талын туслалцаа үзүүлэх ажил гүйцэтгэж байгаа бөгөөд  даргаар нь Д.Ганбаатар  менежерээр Г. Боргил ажиллаж байна.

ХЭЛТСИЙН ЗОРИЛГО

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай сэлбэг хэрэгсэл, бараа материалыг батлагдсан захиалгын дагуу олж нийлүүлэх,сэлбэг хэрэгсэл, бараа материалын бүртгэл, хадгалалт хамгаалалт, зарцуулалтын үйл ажиллагааг эрхлэнзохион байгуулах хэлтэс юм.

            ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛГААНЫ ЧИГЛЭЛ

1йлдвэрлэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай сэлбэг хэрэгсэл, бараа материалын захиалга гаргах, тэдгээрийг бэлтгэн нийлүүлэх, зохих нөөц бүрдүүлэх, сэлбэг материалын хадгалалт хамгаалалт, орлогод авах, зарлага гаргах үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэж хяналтыг сайжруулах, үргүй зардал гарахаас сэргийлэх, складын эмх зэгцийг сайжруулах ажлуудыг хийнэ.

2.Компаний удирдлага, үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөн, өдөр тутмын нарядтай холбоотой гарсан үүрэг даалгаварыг гүйцэтгэх, сэлбэг хэрэгсэл, бараа материал нийлүүлэх болон түүнтэй холбоотой гарсан асуудлыг тухай бүр шийдвэрлэж холбогдох хэсэг, хэлтэсүүдтэй уяалдаа холбоотой ажиллана.

3.Сэлбэг хэрэгсэл, бараа материалын захиалга гаргах, бэлтгэн нийлүүлэх, нөөц бүрдүүлэх, орлогод авах, зарлага гаргах журам, Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын ажиллах журам, төлбөр тооцоо гүйцэтгэх, бэлэн мөнгөний зарцуулалт хийх тайлан гаргах журам болон компаний бусад холбогдох дүрэм журмыг даган мөрдөж  хэрэгжүүлж ажиллана.

4.Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, компаний дотоод журам, холбогдох бусад дүрэм журмыг ажилдаа мөрдлөг болгон ажиллах,  хэрэгжүүлэх үүрэгтэй.

5.Хураагдсан хоёрдогч түүхий эдийг зах зээлийн үнээр борлуулан уурхайн дансанд төлбөр тооцоог төвлөрүүлэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Түүхий эд борлуулсан ажлын тайланг тухай бүр нь ерөнхий санхүүчээр хянуулан гүйцэтгэх захиралд танилцуулна.