Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Тээвэр үйлчилгээний хэсэг

  |     |  
Тээвэр үйлчилгээни хэсгийн танилцуулга
2014/09/25
Компанийн бүх төрлийн /технологийн бус зориулалттай/ тээврийн хэрэгсэл, үйлчилгээний болон тусгай зориулалтын автомашин /цаашид нийтэд нь автомашин гэх/,тэдгээрийн тоноглол, тоног төхөөрөмжийн /цаашид тоног төхөөрөмж гэх/ үзлэг үйлчилгээ, засвар ашиглалтыг хариуцан гүйцэтгэж хэвийн найдвартай ажиллагааг хангах,үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасалдалгүй хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий компанийн туслах үйлдвэрлэлийнхэсэг юм.

1990 онд УАЗ-469, УАЗ-452, Зил-155, Зил-130, Краз-самсовал, Усны цистерн зэрэг 6 автомашинтайгаар “Автограж засвар механикийн” хэсэг үйл ажиллагаага эхэлсэн. Тус хэсэг нь өргөжиж Сумын төвд орчин үеийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн 30, Уулын үйлдвэрлэлийн төвд 8 машины халаалтай дулаан гражтай, ажилчдыг аюулгүй тээвэрлэх зориулалтын 6 автобус, үйлчилгээний зориулалтаар ашиглах жижиг оврын 11, ачаа тээвэрлэх зориулалтай 3, ачаа өргөх, буулгах зориулалтай 50 тн, 16 тн автокран-2, түлш, ус зөөвөрлөх зориулалт бүхий-2, бохир зайлуулах зориулалт бүхий-1 нийт хэсгийн хэмжээнд 25 автомашинтай, 32 ажиллагсадтайгаар ажиллаж байна.

ХЭЛТСИЙН ЗОРИЛГО

Компанийн бүх төрлийн /технологийн бус зориулалттай/ тээврийн хэрэгсэл, үйлчилгээний болон тусгай зориулалтын автомашин /цаашид нийтэд нь автомашин гэх/,тэдгээрийн тоноглол, тоног төхөөрөмжийн /цаашид тоног төхөөрөмж гэх/ үзлэг үйлчилгээ, засвар ашиглалтыг хариуцан гүйцэтгэж хэвийн найдвартай ажиллагааг хангах,үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасалдалгүй хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий компанийн туслах үйлдвэрлэлийнхэсэг юм.

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛГААНЫ ЧИГЛЭЛ

1.Үйлчилгээний болон тусгай тоноглолтой автомашин, тээврийн хэрэгслийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасалдалгүй явуулахад автомашинаар хангаж, компанийн хэсэг нэгжүүдэд автотээврийн үйлчилгээ үзүүлэх.

2.Үйлчилгээний бүх төрлийн автомашин, тоног төхөөрөмжийн ашиглалтын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэн, Замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, аваарь ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн хяналт тавьж ажиллах.

3.Автомашин, тоног төхөөрөмжийн үзлэг үйлчилгээ, засварын ажлыг графикийн дагуу чанартай гүйцэтгэх, тэдгээрийн ослоос хамгаалах хэрэгсэл /гэрэл, дохио, тормоз, сигнал/ болон техникийн бүрэн байдалд үзлэг шалгалтыг тогтмол хийж илэрсэн зөрчил дутагдлыг тэр даруй зогсоож засуулах арга хэмжээг авах.

4.Галын аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомж, дүрмийн хэрэгжилтийг хангах, объект, машин техник, тоног төхөөрөмжүүд дээрх гал унтраах багаж, хэрэгслүүдийн хангалт, хадгалалт, хэрэглээний байдалд хяналт тавих, гал унтраах анхан шатны хэрэгслийг бүрдүүлэн “ГАЛЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ” ажиллах.

5.Сэлбэг хэрэгсэл, түлш шаттахуун, тос тослох материалын зарцуулалтад хяналт тавьж, өртөг зардлыг бууруулах, үр ашиггүй зардал гаргуулахгүй байх талаар тодорхой ажлыг санаачлан хийж гүйцэтгэх.

6.Хэсгийн ажиллагсдыг аюулгүй ажиллагааны арга барилд сургах, дадлагажуулах ажлыг зохион байгуулах, ХАБЭА-н талаар гарсан дүрэм, журам, зааврыг мөрдүүлэх.

7.Хэсгийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил доголдол, эвдрэл саатал, осол аваарийг бүртгэн судалж дүгнэлт гарган, давтан гаргахгүй байх, бууруулах, багасгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, зохион байгуулж ажиллах.