Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Аж ахуй үйлчилгээний хэсэг

  |     |  
Аж ахуй үйлчилгээний хэсгийн танилцуулга
2014/09/25
Компанийнхалаалтын зуухнууд, инженерийн гадна шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, үйлдвэрлэлийн барилга байгууламж, ажиллагсдын орон сууцыг дулааны эрчим хүч болон хэрэглээний халуун, хүйтэн усаар тасралтгүй ханганхэрэглэгчдийн тав тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, компанийн барилга байгууламжийн ашиглалтанд хяналт тавих, тэдгээрийн засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулах хэсэг юм.

Дулаан ус хангамжийн хэсгийн хамт олон нь уурхайчдын тав тухтай, цэвэр цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж ажиллахаас гадна, халаалтын зуух болон инженерийн шугам сүлжээ, зуухны тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна.


Дулаан ус хангамжийн хэсэг нь хэсгийн дарга, хэсгийн механик, цахилгааны техникч, зуухны слесарь, зуухныа хлах машинч, зуухны туслах машинч нийт 37 ажилтантайгаар ажиллаж байна.

  • Китурами-300 зуух
  • КМТ-1,25 зуух Аваарийн дизель
  • ОХУ-д үйлдвэрлэсэн КМТ-1,25мВт хүчин чадалтай зуух
  •  Солонгос улсад үйлдвэрлэсэн КRM-70кВт-ын хүчин чадалтай зуух
  •  Солонгосулсад үйлдвэрлэсэн KCR-300 кВт–ын хүчин чадалтай зуух

БИЗУ-100 маркийн зуухаар тус тускомпанийн барилга байгууламжийн 70900м2талбайг дулаанаар ханган ажилладаг.

ХЭЛТСИЙН ЗОРИЛГО

Компанийнхалаалтын зуухнууд, инженерийн гадна шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, үйлдвэрлэлийн барилга байгууламж, ажиллагсдын орон сууцыг дулааны эрчим хүч болон хэрэглээний халуун, хүйтэн усаар тасралтгүй ханганхэрэглэгчдийн тав тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, компанийн барилга байгууламжийн ашиглалтанд хяналт тавих, тэдгээрийн засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулах хэсэг юм.

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛГААНЫ ЧИГЛЭЛ

1.Дулаан ус хангамж хэсэг нь компаний барилга байгууламж, ажиллагсдын орон сууцыг дулаан болон хэрэглээний халуун, хүйтэн усаар тасралтгүй найдвартай хангаж, хэрэглэгчдийн тав тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх.

2.Халаалтын зуух, барилга байгууламж, обьектуудын дулаан хангамж, инженерийн шугам сүлжээний тоног төхөөрөмжийн үзлэг үйлчилгээ, засвар тохируулгын ажлыг төлөвлөсөн графикын дагуу чанартай гүйцэтгэж, ашиглалтанд хяналт тавих тэдгээрийн найдвартай хэвийн ажиллагааг хангаж ажиллана.

3.Хэсгийн ажиллагсдыг аюулгүй ажиллагааны арга барилд сургах,

дадлагажуулах ажлыг зохион байгуулах, ХАБЭА-н талаар гаргасан дүрэм, журам, зааврыг мөрдүүлэх.

4.Компанийн хэсэг нэгжүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээгээр найдвартай хангаж тэдгээрийн ашиглаж байгаа ус, дулааны алдагдал зарцуулалтыг хянаж, хэмнэх талаар тодорхой ажил зохион байгуулж хэрэгжүүлнэ.

5.Хэсгийн хариуцсан тоног төхөөрөмжийн ашиглалт тэдгээрийн сэлбэг материалын зарцуулалтанд хяналт тавьж, өртөг зардлыг бууруулах, үр ашиггүй зардал гаргуулахгүй байх, талаар тодорхой ажлыг санаачлан хийж гүйцэтгэх.

6.Хэсгийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил доголдол, эвдрэл саатал, осол аваарийг бүртгэн судлаж дүгнэлт гарган, давтан гаргахгүй байх, бууруулах, багасгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, зохион байгуулах.

7.Барилга байгууламжийн урсгал болон их засварын ажлын зураг төсөв тооцоог норм үнэлгээний дагуу боловсруулж гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах.

8.Компанийн хэмжээнд их засвар ба шинээр ашиглалтанд орсон халаалтын зуух, барилга байгууламж, обьектууд, дулаан хангамжийн шугам сүлжээний тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг гүйцэтгэсэний дараа ашиглалтанд оруулах, үндсэн хөрөнгөнд бүртгэн авах, баримт бичгийг бүрдүүлж баталгаажуулан хувийн хэргийн хөтлөлтийг хийнэ.

9.Хэсгийн ажилчдын дунд үйлдвэрлэлд ашигтай шинэ санаачлага гаргах ажлыг зохион байгуулан гаргасан ШБАЗ-г хөхүүлэн дэмжиж ажиллана.