Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Хөдөлмөрийн харилцаа

  |     |  
Хөдөлмөрийн харилцаа
2014/10/12


1.    Ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ

2.    Цалин хөлс

3.    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт харилцаа/хамтын гэрээ/

4.    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар

5.    Хөдөлмөрийн бүтээмж 

НЭГ. Ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ

Компани Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилтнуудтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна. Гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/17 дугаар тушаалаар ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг шинэчлэн баталж, нийт 524 ажилтантай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан.

ХОЁР: Цалин хөлс

Тус компани нь энэ онд 513 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Ажиллах хүчний 13.6 хувийг Инженер техникийн ажилчид, 86.3 хувийг ажилтан, албан хаагчид бүрдүүлж байна. Ажилчдын цалин хөлсний тогтолцоо нь ажил, албан тушаалын зэрэглэл, цалингийн сүлжээ, бүх төрлийн нэмэгдэл, шагнал урамшуулал зэргээс бүрдэж байна.


Компанийн нийт зардлын 22.2 хувийг цалингийн зардал эзлэж байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.9 функтээр буюу 22.1 хувиар өссөн. Энэ нь 2013 онд нийт ажилчдын цалин хөлсийг 30 хувиар нэмэгдүүлсэнтэй холбоотой юм.



 Тайлбар: цагирагаар дундаж цалинг, баганаар ажиллах хүчний тоог харуулав.


ГУРАВ: Үйлдвэрчний эвлэлийн хороо

Хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Шивээ-Овоо” нүүрсний уурхайн хэсэг ажилчдын санаачлагаар анх Үйлдвэрчний эвлэлийн хороог үүсгэн байгуулж, улмаар Хууль зүйн яамны улсын бүртгэлд 1995 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр  бүртгүүлэн 1069 тоот гэрчилгээ авснаар Үйлдвэрчний эвлэлийн хороо үйл ажиллагаагаа хуулийн дагуу эхэлж байсан түүхтэй.

Энэ цагаас хойш уурхайн маркшейдер Р.Гомбосүрэн /1995-2006 он/, хөдөлмөр хамгааллын инженер Т.Наранцэцэг /2006-2008 он/, тоо бүртгэгчЖ.Уламбаатар /2008-2011он/, ээлжийн дарга Д.Бадамцэцэг /2011-2013 он/ нар бүх гишүүдийн хурлаас сонгогдон компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байв.

Бүх гишүүдийн 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хурлаар Д.Одгэрэл ҮЭХ-ны даргаар, Х.Нацагням, С.Лхагвадорж, Ч.Одгэрэл, Б.Лазат, Л.Лхагважав, Т.Баярхүү, Ю.Дэлгэртөгс нар тэргүүлэгч гишүүдээр сонгогдлоо.

ҮЭХ-ны тэргүүлэгчдийн хурлаас ХАБЭА-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Эрдэнэсоёлыг томилов. Мөн ҮЭХ-ны Хянан шалгах зөвлөлийн даргаар С.Одбаяр, нягтлан бодогчоор Л.Одмаа нар ажиллаж байна.

Бидний баримтлан ажиллах эрх зүйн гол бичиг баримт болох “Бага хөдөлмөрийн хууль буюу Хамтын гэрээ”- г шинэчлэн батласны дагуу 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэлээ.

БИДНИЙ ЗОРИЛТ: Хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомжид заасны дагуу нийт уурхайчид, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, Хамтын гэрээний хэрэгжилт болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлд тавих Үйлдвэрчний эвлэлийн хяналтыг сайжруулах, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн заалтыг сурталчлан таниулах, компанийн захиргаатай ажил хэрэгч үр дүнтэй хамтран ажиллах явдал юм.

ДӨРӨВ: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар

“Шивээ-Овоо” Хувьцаат компани нь үйл ажиллагаандаа Монгол улсын үндсэн хууль, Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг эрхэмлэн хариуцлагатай , ил тод байдал, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжин ажилладаг Монгол улсын үндэсний олборлогч томоохон компанийн нэг билээ.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх бидний алсын хараа нь: “Өдөр бүр хүн болгон ажлаасаа эрүүл, аюулгүй эргэн ирэхүйц осол аваар, өвчлөл, эрсдэлгүй өндөр бүтээмжтэй найдвартай ажлын байр болон шилдэг хамт олныг бий болгох ” явдал юм.

Бүх ажилчид, гэрээт байгууллагууд нь аюулгүй ажиллах мэдлэг, чадвар, хүсэл бүхий тэг хэмжээний осол, авааргүй тэрхүү соёлыг бий болгох үйл ажиллагаа байнга ахин дэвшиж байна. Гэхдээ аюулгүй ажиллагаа нь тоо бус харин хүмүүсийн эрүүл мэнд амь, настай холбоотой асуудал юм. Бидний баримталсан бодлого, хөтөлбөр, зорилт нь үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр нь бидний үйл ажиллагааг ахисан түвшинд хүргэх ч, манай компаанийн ажилчдын дэмжлэггүйгээр  хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны алсын хараанд биднийг хөтлөн аваачихгүй билээ.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны цогц бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлсэнээр бид эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг тэргүүн зэрэгт чухалчлан үзсэн ажлын байр бий болгохоор ажиллаж байна.

“Шивээ-Овоо” Хуьцаат компанийн бүх ажилчид өөрийн эрхэлж буй ажлын хүрээнд аюулгүй ажиллагааны тэргүүн манлайлагч байж, аюулгүй ажиллагаанд хамаарах үүрэг хариуцлагыг бүрэн хүлээдэг хариуцлагтай хамт олон юм.

Ажилчдынхаа эрүүл мэнд сайн сайхныг дэмжин, сайжруулах нь аюулгүй байдлыг хамгаалахтай ижил хэмжээний ач холбогдолтой байдаг учраас ажилчдын эрүүл мэндэд хөрөнгө оруулах нь бидний үйлдвэрлэлийн амжилтын амин чухал хэсэг билээ.

Ажлын байрны нөхцөл мэргэжлээс шалтгаалан үүсч болох өвчлөлийн тохиолдолуудыг багасгах чиглэлээр бид шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрхлэж буй үйлдвэрлэлийн нөхцөл байдлаас хамаарч их хэмжээний утаа, тоос, дуу чимээ, гар ажиллагаа болон доргилтоос үүдэж болох өвчлөлд бид онцгой хяналт тавиж анхаарал хандуулан ажиллаж байна.

ТАВ: Хөдөлмөрийн бүтээмж

Хүний хөгжилд түшиглэн бүтээмж дээшлүүлэх “Шивээ-Овоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүний Удирдах зөвлөлийн даргаар  Техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Х.Халиун, нарийн бичгийн даргаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн Бүтээмжийн мэргэжилтэн Ч.Энхжаргал,  гишүүд     Санхүү, эдийн засгийн хэлтсийн Ерөнхий эдийн засагч Ч.Энхтөр,  Хяналтын хэлтсийн   дарга Ц.ЭрдэнэбатЗахиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн сургалтын менежер Г.Надмидсүрэн зэрэг нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Гүйцэтгэх захирлын 2014 оны А/78 дугаар тушаалаар 2014 оны Хүний хөгжилд түшиглэн бүтээмж дээшлүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлуулан хэрэгжүүлэн ажиллуулж байна.

Үүнд:

1.    Сургалт, ажлын чиглэл

2.    “Чанарын дугуйлан” дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлууд

3.    “Ажлын байрны соёл 5с” дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлууд

4.    “Кайзен саналын тогтолцоо буюу сайн саналын систем” дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлууд

5.    Бусад ажлын хүрээнд хийгдэх ажлууд

2014 оны хүний хөгжилд түшиглэн бүтээмж дээшлүүлэх ажлын төсвөө батлуулан төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдэж байна.