Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

ХАБЭА хэлтсээс хийж хэрэгжүүлж байгаа ажлын мэдээ

  |     |  
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо.
2017/04/27
2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар зохион байгуулагдсан “Даатгуулагчийг хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, сэргээн засах тусламж үйлчилгээний өнөөгийн байдал тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” эрдэм шинжилгээний бага хуралд “Шивээ-Овоо” ХК-ийн ХАБЭА-н хэлтсийн ээлжийн ахлах эмч Л.Байгалмаа оролцож “ШОХК-ийн ажилтнуудын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс үүдсэн хөдөлмөрийн чадвар алдалтын судалгаа” сэдвээр илтгэл тавилаа.
Цааш
"Нэн түрүүнд ХАБ-2017" бага хуралд оролцлоо
2017/04/27

“НЭН ТҮРҮҮНД ХАБ-2017” бага хурлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн  яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци,MOSHPA/ХАБЭА-н мэргэшсэн мэргэжилтнүүдийн холбоо/, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийгмийн тогтвортой хөгжлийн үндэсний нийгэмлэгээс жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд 2017 онд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Менежмент-Тогтвортой хөгжил” уриан доор зохион байгуулагдсан юм. Хурлыг нээж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд Номтойбаяр үг хэлсэн бөгөөд Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашид барих бодлогыг танилцууллаа.

Цааш
Компанийн нийт ажилтны ХАБЭА-н сургалт зохион байгуулав.
2017/04/27

ХАБЭА-н тухай хуулийн 27.3.4, 36.8 дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт явуулах үндсэн дүрэм MNS 4969:2000 стандарт, Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/33 дугаар тушаал Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журмын дагуу Компанийн нийт ажилтны ХАБЭА-н сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг бүх хэсэг, нэгжүүдэд хөтөлбөр, төлөвлөгөө, хуваарь гарган 2017оны 2-р сараас хойш явуулсан ба танхимын сургалтаар хэсэг, нэгжийн удирдлагуудтай хамтран хийлээ. Хэсэг, нэгжүүдээс 448 ажилтан 232 цагийн сургалтад хамрагдсан бөгөөд сургалтын эцэст сэтгэл ханамжийн судалгаа авч ХАБЭА-тай холбоотой саналыг бичгээр авсан.

Цааш
"Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч нэгж, ажилтан" болзолт уралдаан
2017/04/27
Жил бүрийн 4 дүгээр сарын ХАБЭА-н нэг сарын аян болгон зарладаг билээ. Говьсүмбэр аймгийн хэмжээнд мөн адил 4 дүгээр сард ХАБЭА-н сарын аяныг зарлаад байна. Иймд Шивээ-Овоо ХК-ийн ХАБЭА-н хэлтсээс “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч нэгж, ажилтан” болзолт уралдааныг байгууллагын нийт хэсэг, нэгж, ажилтнуудын дунд зарлаж 2-р улирлын турш явуулах юм.
Цааш
2017 оны 1 дүгээр улирлын ХАБЭА-н III шатны үзлэг
2017/04/27
Уурхайн хэмжээнд нийт хэсэг нэгж дээр: OHSAS18001:2007 стандартын дагуу бичиг баримтуудын хөтлөлт, хадгалалт, стандартын журмын хөтлөлтүүд, хэсгүүдийн 1, 2 дугаар шатны үзлэгийн дэвтрийн хөтлөлт, ээлжит болон ээлжит бус давтан зааварчилгаа, галын аюулгүй байдал, баримт бичгийн хөтлөлт болон битүүмж ашиглалт, машин тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын заавруудад, ажлын байрны нөхцөл эрүүл ахуйн нөхцөл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хамгаалах хэрэгсэл болон нормын хувцасны ашиглалт, мөн ИТА болон ажилтнуудын 1-р түвшний эрсдэлийн үнэлгээний дэвтрийн хөтлөлтийг үзэж шалгалаа.
Цааш
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй
2017/01/06

“Шивээ-Овоо” ХК-ийн нэн чухал үнэтэй хөрөнгө бол олон жилийн туршлагатай, урам зориг дүүрэн, эрүүл саруул, хат суусан уурхайчид билээ.

Цааш